| |
Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хєтєлж явуулах, нягтлан боловсруулах, тєлєвлєх vйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хєтєлж явуулахын тулд тvvнд тавигдах шаардлагууд байдаг.
Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хєтєлж явуулах, нягтлан боловсруулах, тєлєвлєх vйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хєтєлж явуулахын тулд тvvнд тавигдах шаардлагууд байдаг.
Vvнд:
1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
2. Баримт бичгийн бvрдэл
3. Бvрдлvvдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, тvvнд тавигдах аардлага
4. Албан бичгийн найруулагын vvрэг зэргийг анхаарах
1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм хэмжээ, дvрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бvхий байгууллага баталдаг. Стандарт нь баримт бичгийн хувьд удирдлагын vйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бvртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж тєрєлжvvлэх, хэрэг болгон бvрдvvлж байх тухай шаардлагыг хангасан байх ёстой. Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мєрдvvлэх явдал нь хэд хэдэн хvчин зvйлvvдийн шаардлагаас бий болдог.
Vvнд:
- Баримт бичгийг хуулийн хvчинтэй байлгах
- Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мєрдvvлэх
- Баримт бичгvvдийг эмх цэгцтэй байлгах
- Тодорхой нэг системд хамаарах баримт бичгvvдийг нэгдсэн нэг загварт оруулах
- Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зєв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бvрдvvлэх
- Удирдлага, албан байгууллага, хувь хvмvvсийн хоорондын vйл ажиллагааг хєнгєн шуурхай гvйцэтгэж явуулах
- Баримт бичгийг хуурамчаар vйлдэж, ашиглахаас сэргийлэх
- Албан бичиг, баримтыг зохиож, хєтлєх бvх нийтийн соёлыг хэвшvvлэх зэрэг болно.
Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван vндсэн бvтэцтэй.
1. Баримт бичгийн нэр тєрєл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бvрдлvvд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бvрлvvдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002
2. Баримт бичгийн бvрдэл
Дээр дурьдсан баримт бичгийн нэр тєрлvvдийг vнэн зєв ялгаж тогтсон стандартын дагуу бичиж найруулах буюу тэдгээрт агуулагдаж буй бvрдлvvдийг анхаарах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Монгол улсын “Баримт бичиг” стандартын 2-р хэсэгт зааснаар “Бvрдэл” гэдэг нь баримт бичиг зохиож бvрдvvлэх, тэдгээрийг хуулийн хvчинтэй болгоход зайлшгvй шаардлагатай, хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент юм. Баримт бичгийн бvрдэлд дараах зvйлс хамаарна.
Бvрдэл
1. Тєрийн сvлд, соёмбо нь улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдлэж vзэх албан ёсны тэмдэг бєгєєд мєнгєн тэмдэгт, улсын далбаа, албан бичиг зэрэгт байна. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дvрслэхдээ “Тєрийн бэлгэ тэмдгийн тухай” Монгол улсын хууль, “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолын зааврыг баримтлан дvрсэлнэ. Тєрийн сvлд, соёмбыг захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тєвийн байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд, байгууллагын нэрийн дээр голлууж тєвийн болон хажуугийн байрлалаар MNS 5142:2002 стандартад заасны дагуу хэвлэнэ.
2. Бэлгэдэл ба барааны тэмдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагын зєвхєн єєрийн салбарт нийцvvлэн зохиосон бэлгэдлийн чанартай таних тэмдэг юм. Хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдгийг байрлуулахдаа байгууллагын нэрийн дээр голлууж, “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай” Монгол улсын хуульд заасны дагуу байрлуулна. Бэлгэдэл ба барааны тэмдгийг тєрийн сvлд, соёмбо дvрсэлсэн хэвлэмэл хуудсанд давхар хэрэглэхгvй бєгєєд MNS5142:2002-т заасны дагуу хэвлэнэ.
3. Байгууллагын нэр аливаа албан газарт оноож єгсєн нэр. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийг тєвийн байрлалаар голлууж бичнэ.
4. Баримт бичгийн нэр тухайн баримт бичгийн онцлогт тохируулан оноож єгсєн нэр. Баримт бичгийн нэрийг хэвлэмэл хуудсанд том vсгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн нэрийг тєвийн байрлалаар, сvлд соёмбоны дор бичнэ Зохион байгуулалтын баримт бичгийн нэрийг тєвийн байрлалаар голлууж бичнэ. Албан бичигт баримт бичгийн нэрийг заахгvй.
5. Байгууллагын хаяг аливаа албан байгууллагын оршин буй газрын нэр, шуудангийн индекс, байрлаж байгаа байшин( гудамж, талбай), харилцах утасны дугаар( факсны дугаар, веб хуудасны хаяг) зэргийг хэлнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд тєр захиргааны байгууллага, хуулийн этгээдийн хаягийг бичнэ.
6. Улсын бvртгэлийн дугаар тухайн байгууллагыг улсын бvртгэлд албан ёсоор бvртгэж олгосон дугаарыг хэлнэ. Хэвлэмэл хуудсны байгууллагын хаяг бvрдлийн дотор “УБД” гэсэн товчилсон vгээр бичиж, ард нь дугаарыг нь тавина.
7. Огноо нь баримт бичгийг зохиож vйлдсэн, хэлэлцэж баталсан ямар нэгэн албан тушаалтан гарын vсэг зурсан он, сар, єдєр. Огноог хэвлэмэл хуудсанд байрлуулахдаа, захирамжлалын баримт бичигт араб тоо хэрэглэнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд он, сар, єдєр гэсэн дарааллаар, цэгээр зааглан, араб тоогоор бичнэ. Хэрвээ гадаад хэлээр бичих бол єдєр, сар, он гэсэн дарааллаар бичнэ.
8. Баримт бичгийн бvртгэлийн дугаар зохион байгуулалтын нэгжийн индекс, бvртгэлийн дугаарыг хэлнэ. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дугаар гэсэн vгийн дараа, албан бичгийн хэвлэмэл хуудсанд № гэсэн тэмдгийн дараа гараар бичнэ.
9. Баримт бичиг vйлдсэн газрын нэр тухайн байгууллагын нэр ба хаягаар баримт бичиг хаана vйлдсэнийг тодорхойлох боломжгvй бол дээрх бvрдлийг хэрэглэнэ. Бичихдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийг баримтлана.
10. Хариутай бичгийн огноо, дугаарын тэмдэглэл нь зєвхєн хариу шаардсан албан бичигт хамаарна. Хариу єгєх албан бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд араб тоогоор, гараар бичнэ.
11. Баримт бичгийн нууцлалын талаарх тэмдэглэл. Хэрвээ тєрийн нууцад хамаарах бол эхний хуудсаны баруун дээд єнцєгт тусгай тэмдгээр, байгууллагын нууцад хамаарах бол “гарт нь, нууц, албан ажлын хэрэгцээнд ” гэсэн vсгийг хэрэглэн, эхний хуудасны баруун дээд єнцєгт бичнэ.
12. Харилцагч, харилцагч байгууллагын нэр, хаяг албан бичгийг харилцагч, харилцагч байгууллагууд болон тодорхой албан тушаалтанд хаяглаж явуулна. Хэрвээ албан бичгийг байгууллагын даргад хаяглаж байгаа бол, байгууллагын нэрийг албан тушаалтны нэртэй хамтатгаж бичнэ. Баримт бичгийг хоёроос дээш байгууллагад илгээх бол явуулах бичиг бvрт зєвхєн тухайн харилцагчийн нэр, хаягийг бичнэ.
13. Удирдлагын заалт Тухайн дээд албан тушаалтнаас гvйцэтгэгчид vvрэг болгосон албан даалгавар. Удирдлагын заалтыг аливаа албан бичигт харилцгчийн нэр хаягийн дор гараар бичнэ. Энэ нь єгч буй vvргийн утга, гvйцэтгэх ажилтны нэр, гvйцэтгэх хугацаа, гарын vсэг, ажилтны нэр, гvйцэтгэх хугацаа, гарын vсэг, огноо гэсэн бvрдэлтэй байна.
14. Тэргvv тухайн баримт бичгийн vндсэн агууллгыг илэрхийлсэн гарчиг. Тэргvv буюу гарчгийг нэг єгvvлбэрт багтаан vеэр таслахгvй бичнэ. Мєн голлуулан байрлуулж бvртгэлийн дугаарын дор бичнэ. Гадаадад явуулах албан бичигт тэргvv бичдэггvй.
15. Бичвэр тухайн баримт бичгийн vндсэн агуулгыг хэлнэ. Энэ нь уг баримт бичгийг зохион бvрдvvлсэн зорилго, vндэслэл, шалтгаан ба санал дvгнэлт, шийдвэр хvсэлт, зєвлємж гэсэн хоёр хэсгээс бvрдэнэ. Бичвэрийг шаардлагатай vед бvлэг, дэд бvлэг, зvйл, дэд зvйлд хувааж тоо буюу vсгээр дугаарлаж болно. Бvлэг, дэд бvлэг нь гарчигтай байж болно. Гадаадад явуулах баримт бичиг, факс, телекс, цахим шуудан, телетайпын мэдээний бичвэрийг хуудасны зvvн захаас шууд эхлэн бичдэг.
16. Хавсралттай тухай тэмдэглэл тухайн баримт бичигт тодруулга болгож хавсаргасан тэмдэглэл. Vvнийг баримт бичгийн бичвэрийн тєгсгєлд мєрийн эхнээс бичнэ. Хэрэв тухайн баримт бичиг хэд хэдэн хавсралттай бол энэ тухай тэмдэглэлд тvvний нэр, огноо, дугаарыг зааж эхний хуудасны баруун дээд хэсэгт бичнэ.
17. Бичгийн хувийг илгээсэн тухай тэмдэглэл энэхvv тэмдэглэлийг єєр байгууллагад явуулсан бол бичвэрийн эцэст тэмдэглэнэ.
18. Гарын vсэг нь тухайн баримт бичгийг vйлдсэн этгээдийн баталж зурсан нэрийн товч хэлбэр. Гарын vсэг нь албан тушаалын нэр, гарын vсэг, гарын vсгийн тайлал зэргээс бvрдэнэ.Албан бичигт байгууллагын дарга, орлогч, зохион байгуулалтын нэгжийн дарга гарын vсэг зурна. Хэд хэдэн албан тушаалтан гарын vсэг зурах тохиолдолд албан тушаалын дарааллын харгалзана.Гадаадын байгууллагатай харилцах албан бичигт гарын vсэг, гарын vсгийн тайлал, албан тушаалын нэр гэсэн дарааллаар бичнэ.
19. Тамга, тэмдэг нь засаг тєрийн захирах байгууллагын албан бичиг хэрэгт дардаг засаглах эрхийн баталгаа болох оноосон нэртэй сvлд бvхий тэмдэг. Тамга тэмдгйиг тухайн баримт бичгийг хуулийн хvчинтэй, жинхэнэ эх болохыг баталгаажуулах хэрэгтэй.
20. Баталсан тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж баталсан бол “БАТЛАВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Баталсан тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалын нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том vсгээр бичдэг. Баталсан болон зєвшєєрсєн тухай тэмдэглэлийг тухайн баримт бичигт зэрэг хэрэглэсэн тохиолдолд “БАТЛАВ” бvрдлийг зvvн дээд хэсэгт байрлуулна.
21. Зєвшєєрсєн тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж зєвшєєрсєн бол “ЗЄВШЄЄРЄВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Зєвшєєрсєн тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалтны нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том vсгээр бичнэ.
22. Санал єгсєн тухай тэмдэглэл нь санал єгч буй хvний албан тушаал, нэр, гарын vсэг, огноо гэсэн бvрдэлтэй байна. Vvнийг тусгай хуудсанд, эсвэл баримт бичгийн ар талд буюу албан бичгийн vлдэж буй хувь дээр бичнэ.
23. Хуулбар vнэн болох тухай тэмдэглэл тухайн баримт бичгийн хуулбар хувь vнэн болохыг баталгаажуулсан тэмдэглэл бєгєєд “ХУУЛБАР VНЭН” гэсэн тэмдэглэл, албан тушаалтны нэр, гарын vсэг, гарын vсгийн тайлал, огноо, тэмдэг зэргээс бvрдэнэ.
24. Баримт бичиг боловсруулалтын тухай тэмдэглэл тухайн баримт бичгийг хэрхэн боловсруулсан талаар бичсэн тэмдэглэл. Энэ нь баримт бичгийг боловсруулсан, хянасан ажилтны нэр, гарын vсэг, хувийн тоо зэргээс бvрдэнэ. Уг тэмдэглэгээг хуудасны зvvн талд бичнэ.
25. Шийдвэрлэсэн баримт бичгийг хєтлєх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл тухайн байгууллага уг баримт бичгийг шийдвэрлэж, эцсийн дvгнэлтийг гаргасны дараа хєтлєх хэрэгт шилжvvлж энэ тухай зохих тэмдэглэл vйлдэнэ. Vvнд хариуцсан ажилтан, эсвэл зохион байгуулалтын нэгжийн дарга гарын vсэг зурж огноог бичнэ. Тэмдэглээг хуудасны зvvн доод талд бичнэ.
26. Баримт бичгийг байгууллагад хvлээн авсан бол зохих тэмдэглэгээг хийнэ. Энэхvv бvртгэлийн тэмдэгт бvртгэлийн дэс дугаар, хvлээн авсан он сар, єдєр, гарын vсэг зэрэг байна. Vvнийгэхний хуудасны ар талын зvvн доод талд тэмдэглэнэ.
27. Санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл тухайн мэдээллийг хялбархан хайж олохын тулд тvvнд зориулж хадгалсан файлын нэр. Vvнийг эхний хуудасны баруун доод хэсэгт бичнэ.
Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10- дугаар бvрдлvvдийг ашиглана. Баримт бичгийг зохиож бvрдvvлэхэд 07, 08, 10, 11, 12, 13, 14, 15, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-дугаар бvрдлvvдийг ашиглана.
3. Баримт бичгийн бvрдлvvдийг хэвлэмэл хуудсанд байрлуулах, тvvнд тавигдсан шаардлага
Албан бичгийг боловсруулахад зайлшгvй мєрдєгдєх нэг зvйл бол баримт бичгийн бvрдлийг хэвлэмэл хуудсанд зєв байрлуулах явдал юм.
1. Хэвлэмэл хуудас гэдэг нь тухайн албан байгууллагын ажлын онцлогт тохируулан улсын стандарт, тусгай зааврын дагуу vйлдэж урьдчилан боловсруулж бэлтгэсэн хуудас юм. Хэвлэмэл хуудасны vлгэрчилсэн загварыг Монгол улсын стандартад заасны дагуу vйлдэнэ.
2. Баримт бичгийн бvрдлvvдийг байрлуулахдаа Монгол улсын стандартад заасны дагуу дараах хоёр загвараар байрлуулна.
3. Тєрийн сvлд соёмбыг хэвлэмэл хуудсанд дvрслэхдээ МУ-ын vндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан сvлд ба соёмбоны хэмжээг чанд баримтлана. Тєрийн сvлд ба соёмбо бvхий хэвлэмэл хуудсанд бэлэгдэл ба барааны тэмдгийг дvрсэлэхгvй.
4. Баримт бичгийг сайн чанарын цагаан єнгийн 80-90г/м2 нягтшилтай бичгийн цаасан дээр (MNS 1103-89 стандартын дагуу А3 (297:420 мм), А4 (210:297мм), A5 (148:210 мм) хэмжээтэй) vйлдэнэ.
5. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын, албан тушаалтны гэсэн хоёр тєрєл байх бєгєєд байгууллагын хэвлэмэл хуудсыг байгууллага, зохион байгуулалтын нэгжийн албан бичигт, харин албан тушаалтны хэвлэмэл хуудсыг зєвхєн эрх бvхий албан тушаалтны албан бичигт хэрэглэнэ.
6. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 05, 06, 07, 08, 09, 10-р бvрдлvvийг, удирдлагын тодорхой нэр тєрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь vндсэн 01, 04, 07, 08, 09- р бvрдлvvдийг, харин захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудас нь 01, 03, 04, 07, 08, 09-р бvрдлvvдийг агуулсан байна.
7. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01-р бvрдлийг 03, 04-р бvрдлvvдийн дээд талд голлуулан байрлуулна.
8. Гадаадад явуулах албан бичгийн хэвлэмэл хуудсанд 03-р бvрдлийг англи хэлээр, эсвэл НVБ-ын албан ёсны аль нэг хэлээр бичих бєгєєд 05, 09-р бvрдлийг латин галигаар галиглаж тавина.
4. Албан бичгийн найруулгын vvрэг
Албан бичиг баримтыг боловсруулахад найруулгын vvрэг чухал ач холбогдолтой. Тиймээс ч албан бичгийн найруулгын vvрэг нь монгол хэлний найруулгазvйн шинжлэх ухааны ерєнхий зарчимтай vндсэндээ тохирдог. Албан бичгийн vйлдэхдээ тогтсон vг хэллэгийг зайлшгvй баримтлаж тєрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Албан бичиг нь найруулгын хувьд ямар нэгэн алдаа мадаггvй, товч тодорхой, ойлгомжтой, энгийн, єгvvлж буй зvйл нь утга тєгєлдєр, албаны vг хэллэгийг хэрэглэсэн байх бєгєєд тогтсон стандартын дагуу бичнэ. |